Нийслэлийн шүд эрүү нүүрний төв цаг олголтдоо өөрчлөлт оруулжээ

Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн цахим цаг олголт нь иргэдэд хүндрэл учруулдаг, хүртээмжгүй байдлаараа шүүмжлэлд өртдөг. Учир нь тус эмнэлэг тухайн өдрийн цагийг урд орой 20:00 цагаас цахимаар өгнө гэдэг ч 20:01 гэхэд бүх цаг нь дүүрчихдэг. Ингээд иргэд үзүүлж чаддаггүй.

Тэгвэл 2024 оноос Нийслэлийн шүд эрүү нүүрний төв цаг олголтдоо өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 08-наас эхлэн e-kart.mn болон 70112247 дугаараар цаг олгох юм байна. Цаашдаа хөгжүүлэлтээ хоёрдугаар сарын 1 хүртэл хийнэ гэв.