Энэ сарын 8-ны өдрөөс эхлэн торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Замын хөдөлгөөний торгуулийн тухай шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр баталсан билээ. Тэгвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол заавал хариуцлага хүлээдэг байх зохицуулалттай болж байгаа бөгөөд

  • Уулзварт улаан гэрлээр нэвтрэх,
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох,
  • Эрхгүй мөртлөө жолоо барих зэрэг зөрчил гаргаж торгуулчхаад түүнийгээ төлөөгүй  15 хоносон бол торгуулийг 50 хүртэл хувиар нэмнэ. 

Мөн энэ сарын 8-ны өдрөөс эхлэн торгуулиа төлөөгүй, автомашины үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гарсан.

Торгуулиа төлөөгүй хүн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг солих боломжгүй болсон. Мөн жолоодох эрхийн үнэмлэх нөхөн авах, сунгах, ангилал нэмэх боломжгүй болно. 

Харин 15 хоногийн хугацаандаа торгуулиа төлбөл 50 хувь хөнгөрүүлэхээр заасан байна.