Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан. Энэхүү захирамжаар энэ сарын 18-наас нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Хуваарийн дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцох юм. 

Мөн дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүдэд үйлчлэхгүй. 

Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хэрэгжих дугаарын хязгаарлалтад:

  • Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
  • Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
  • Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
  • Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.