НҮҮРСНИЙ СОНСГОЛ:

Өнөөдрийн хуралдаж буй нүүрсний сонсголоор 

  1. “Тавантолгой түлш" ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар;
  2. Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга угсралтын ажил;
  3. Тавантолгой дулааны цахилгаан станц;
  4. Уурхайн суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын төсөл;
  5. Кокс-эрчим хүчний үйлдвэр;
  6. Шивээ Овоо ХК;
  7. Багануур ХК-ийн үйл ажиллагааны талаар сонсож байна.  

Тухайлбал, "Тавантолгой түлш" компани болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар нит 9 гэрчийг дуудсан. Тодруулбал, тус компанийн захирал асан М.Ганбаатар тус компанийн захирал Ц.Даваацэрэн эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй болж, өөрийг нь төлөөлж сонсголд оролцуулах хүсэлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 18-нд ирүүлсэн. Түүнийг төлөөлж Ц.Алтансүх, А.Батзориг нар ирсэн. Мөн Зүүн үйлдвэрийн инженер Н.Жавхлан, Г.Гансүх нарын гар утас холбогдоогүй, Зүүн үйлдвэрийн дарга Б.Жигжид ирсэн байна. Харин Т.Тулгабат эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй, Ж.Батбаясгалан ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга ар гэрийн гачигдлын улмаас оролцохгүй боломжгүй гэсэн. Тэгвэл "Тавантолгой Түлш” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийгөө 3.7 саяас 124 саяар шагнажээ