Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хөндий, хоолой зайлах аргыг өдөр тутамдаа хэвшүүлцгээе

Амны хөндий, хоолойг тогтмол зайлах нь амны хөндий, амьсгалын замаар дамждаг төрөл бүрийн өвчин үүсгэгчийг устгах үр дүнтэй тул өдөр тутамдаа хэвшүүлцгээе

Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-7 удаа давтана.