ХИЛЧИД ГУРВАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэнийг олж, анхны тусламж үзүүлжээ.