Олон улсын Хүний Нөөцийн Стандартыг нэвтрүүлэх Форумд компанийн төлөөллүүд оролцлоо

 

Олон улсын Хүний нөөцийн стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх форум 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болж, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, сургалт судалгааны хэлтсийн менежер З.Зулцэцэг, Сургалт, судалгааны албаны дарга Б.Энхзул Ахлах мэргэжилтэн Г.Сүх-Очир нар оролцлоо.

 

Хүний нөөцийн салбарын эрдэмтэн, судлаач, багш, зөвлөхүүд, мэргэжлийн болон компанийн удирдлагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг хамруулсан уг форумд "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Оюу толгой” ХХК, "Таван богд” групп, "Говь”ХК, "Голомт” банк, "Хас” банк зэрэг Монголын ТОП245 аж ахуйн нэгжийн 350 гаруй хүний нөөцийн удирдлагууд оролцож, санал бодлоо хуваалцав.

Монгол Улсад хүний нөөцийн менежментийн 6 цогц ISO 30400, ISO 30405, ISO 30406, ISO 30407, ISO 30408, ISO 30409 стандарт нэвтрүүлэх төслийг "Монос Групп"-ийн санаачлагаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Стандарт хэмжил зүйн газар, Монсертф ХХК, Их дээд сургуулийн доктор, профессор багш нар хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Энэхүү олон улсын стандарт нь Монгол Улсын стандарт болон нэвтэрснээр Хүний нөөцийн менежментийн хөгжилд хувь нэмэр болох төдийгүй Хүний нөөцийн салбарын ажилтнуудад дэлхийн стандарттай хөл зэрэгцэн алхах боломж бүрдэж байгаа юм.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд хүний нөөцийн хамгийн сүүлийн үеийн шинэ ISO 30400 стандартыг Монголдоо, мөн байгууллагадаа нэвтрүүлэх ажилд хамтран оролцоно.