Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг өнөөдөр 14:00 цагаас хуралдах тов нь гарсан НИТХ-ын хурлаар хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын бүлэг хуралдаж буй гэсэн шалтгаанаар ирц бүрдэхгүй байсан юм.
Улмаар ажлын цаг дуусахтай зэрэгцэн НИТХ эхэлсэн ч НИТХ дэх АН-ын бүлгийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ асуудлыг оруулж ирэх, улмаар хариулт өгөх шаардлагатай гэснээр хурал дахин хойшилсон. Тодруулбал, АН-ын бүлэг хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ-д оруулж ирсэн Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах шаардлагатай тул хурлыг эхлүүлэх боломжгүй гэсэн бөгөөд завсарлага өгөхийг НИТХ-ын дарга С.Амарсайханаас хүссэн юм. АН-ын бүлгийн хүсэлтийг НИТХ-ын дарга хүлээн авч уг асуудлаар 7 хоногийн хугацаатай дахин завсарлага өглөө. Гэвч 19 цагийн орчимд хотын дарга С.Батболд өөрөө огцрох өргөдлөө өгчээ.
