УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр хэлэлцэх товтой байгаа. Гэхдээ үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна.
Удирдах зөвлөлийн хуралдааны дараа намын бүлэг хуралдаж энэ асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болох юм.
