Японы Осака хотноо зохион байгуулагдаж буй энэ оны сүүлийн "Их дуулга" тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй -90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын барилдаанууд явагдана. Эрэгтэй -100 кг-д "Баку-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, залуучуудын Азийн аварга Одбаатарын Хангал нар хүч үзнэ. Харин +100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт хөдөлмөрийнн баатар Найдангийн Түвшинбаяр, "Баку-2018" ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Өлзийбаярын Дүүрэнбаяр нар барилдана.
