Манай 11 самбочин дэлхийн чансааны “ТОП-10”-т багтав

Олон улсын самбо бөхийн холбоо (FIAS) арваннэгдүгээр сарын эхээр Гүржийн нийслэл Тбилисд насанд хүрэгчдийн ДАШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргав. 2018 оны сүүлийн чансаанд манай улсаас 11 тамирчин эхний аравт бичигдлээ. Эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Шаалуугийн Эрдэнэбаатар 840 оноогоор найм, 82 кг-д Баянмөнхийн Гаажадамба 1660 оноогоор дөрөв, Рэгдэлийн Анхбаатар 700 оноогоор ес, Дамдинсүрэнгийн Пүрэвдорж 1540 оноогоор дөрөв, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ганбаатарын Наранцэцэг 1660 оноогоор дөрөв, 56 кг-д Цэрэнхандын Хандсүрэн 700 оноогоор ес, 60 кг-д Чинтогтохын Аззаяа 700 оноогоор арав, 64 кг-д Баярбатын Баасанжаргал 1100 оноогоор найм, 68 кг-д Цог-Очирын Батцэцэг 1910 оноогоор хоёр, -80 кг-д Батаагийн Сайнбуян 1100 оноогоор дөрөв, +80 кг-д Баттулгын Мөнхтуяа 700 оноогоор 10 дугаарт байрт тус тус эрэмбэлэгдсэн байна.

,