УИХ-ын 27 гишүүн У.Хүрэлсүхийн толгойлж буй Ардын Засгийн газрыг огцруулах бичгийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Тэд Засгийн газрыг огцруулах зургаан үндэслэлээ УИХ-ын даргад танилцуулсан бөгөөд энэ асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдах тов гараад байсан. Гэвч, ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ирэх долоо хоногийн мягмар гариг хүртэл хурал хойшиллоо. Учир нь ирэх даваа гаригт бүх нийтээр амрах тул арваннэгдүгээр сарын 27-нд тус байнгын хороо хуралдаж Засгийг огцруулах эсэх асуудлыг шийдэх юм.
ЗАСГИЙГ ОГЦРУУЛАХ ЗУРГААН ҮНДЭСЛЭЛ:
1.Засгийн газрын гишүүд, хамаарал бүхийн агентлагуудын албан тушаалтангууд нь ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүддээ авсан.
2Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын үүргээ биелүүлж чадахгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй буйгаа зарлаж байгаа.
3.Гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага авч чадаагүй. Барьцаалагдсан байдалтай ажиллаж байна.
4.Ерөнхийлөгч аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх чиглэлд төсөв тавь гэсэн чиглэл өгмөөр байсан ч тусгаж оруулж ирээгүй. Гэтэл одоо хоригийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан явдал.
5.Оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажил гацсан.
6.Төрийн байгууллага дээр иргэн амиа алдсан, гадны орны байгууллага манай,улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлахыг завдсан байхад Засгийн газар санаачлагагүй ажилласан.
