УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудитороос нь түтгэлзэх нь зүйтэй гэсэн байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотойгоор санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 92.1 хувь нь дэмжсэн.
Улмаар Байнгын хорооны санал дүгнэлтийг гишүүдийн олонх нь дэмжсэн учраас түүнийг албан тушаалаас нь түтгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах эсэхээр санал хураахад нийт гишүүдийн 89.5 хувийн саналаар тогтоолын төслийг баталж, Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
