Ж.Мөнхбат: ЖДҮ-чидтэй хариуцлага тооц гэж хэлсний төлөө УИХ-ын зарим гишүүн  бойкот зарлаж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр болох байсан ч "ЖДҮ-чин" гэх тодотголтой болоод байгаа гишүүд хуралдаа суугаагүй. Улмаар УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар мэдээлэл хийж "М.Энхболдоор удирдуулсан чуулганд оролцохгүй" гэдгээ илэрхийллээ. Тэгвэл УИХ болоод Засгийн газрын өнөөдрийн дүр төрх чадамжгүй болсон байна" гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлсэн. Тэрбээр "Монголын төр өнөөдөр чадамжгүй болж. Би Засгий газар огцор гэсэн шаардлага тавьсан. Гарын үсгээ зурсан. Сахилга алдсан сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй бол УИХ нь чадамжгүй болж байгаа юм байна. Тийм учраас УИХ-ыг тар гэсэн шаардлага тавьж, гарын үсэг цуглуулж байгаа. Өнөөдөр Засгийн газарт хариуцлага тооц гэсний төлөө, ЖДҮ-гээс зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооц гэсний төлөө УИХ-ын хэсэг гишүүн бойкот хийгээд сууж байна" гэсэн юм.

Түүний УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.