УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагаас эхлэх байсан. Гэвч одоо болтол чуулганы ирц бүрдэхгүй, үүнээс болж хурал эхлэхгүй байна. Тодруулбал, МАН-ын бүлгийн албан бус “33-ын бүлэг” буюу ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авсан гишүүдээс нэг нь ч чуулгандаа ирээгүй бөгөөд үүнээс болж ирц бүрдэхгүй байгаа юм.
Уг нь өнөөдрийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт, 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Монгол Улсын Ерөнхий аудиторыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх тухай асуудал, Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэх юм.
