М.Нандинцэцэг мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдана

Сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулагдаж байна. ДАШТ-д 73 орны боксчид оролцож байгаа бөгөөд 54 кг-д ОУХМ Мягмардуламын Нандинцэцэг ДАШТ-ий мөнгө медальт Болгарын Петрова Стокатай мөнгөн медалийн төлөө тулалдана.

М.Нандинцэцэг Унгарын Сабина Сючи, Хорватын Зелена Питес, Мароккогийн Зохра Захроу нарыг дараалан ялж, Монголын эмэгтэй боксчдоос ДАШТ-ий медалийн болзол хангасан юм.

М.Нандинцэцэгийн хагас шигшээ тулаан Улаанбаатарын цагаар 16:00 цагаас эхлэх бөгөөд https://www.aiba.org/ шууд үзэх боломжтой.