Иргэд элэгний В,С вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдана

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн 2 дахь шат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2 ны өдрөөс эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд 15-39 нас болон 65 аас дээш насны иргэдийг элэгний B,C вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа юм. Тэгвэл эл хөтөлбөрийн эхний шатанд 40-65 насны 381,233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд буюу энэ сарын байдлаар 15-39 насны 305,124 иргэн, 65 аас дээш насны 21,005 иргэнийг тус тус хамрагдсан байна. Өнгөрсөн хугацаад хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэний хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжуулжээ.

Элэгний B,C вирусийн илрүүлэх шинжилгээг аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжлэн хэрэгжих болно.