НИТХ-ын ээлжит бус V хуралдаан энэ сарын 23 буюу маргааш хуралдана. Хуралдаанаар Хотын дарга С.Батболдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Тиймээс тэргүүлэгчид нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг маргааш 09.00 цагт хуралдуулахаар болсон юм.
