Н.Номтойбаяр:

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд нар мэдээлэл хийлээ. Учир нь нэр бүхий УИХ-ын  гишүүд нэгдэн Түр хороо байгуулж улмаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлүүлэх сангаас хамаарал бүхий этгээдээр дамжуулан зээл авсан гишүүдийн асуудлыг судалж шалгах, хариуцлага тооцох ажлыг эхлүүлж байгаа ажээ. Тус түр хороо нь хуулийн байгууллагтай хамтран ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг шалгах бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбар “ ‘ЖДҮ’-чин биш гишүүд ‘ЖДҮ’-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна” хэмээн тодотгосон. 

Тус түр хороонд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, А.Ундраа, Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Ганболд, АН-аас Б.Пүрэвдорж нарын гишүүд багтжээ.