Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрхзүй хэлтсээс холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гаригт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг тогтмол зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаагийн өдөрлөгийг өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргилын байранд 09:00-16:00 цагийн хооронд болох ажээ.