Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь түүний хамаарал бүхий компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болсон байна.
Б.Бат-Эрдэнийн тухайд МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилогдсон юм.
