Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барилаа

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Мөнх-Оргил, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Н.Номтойбаяр, О.Содбилэг, Д.Оюунхорол, Ж.Эрдэнэбат, А.Ундраа, Н.Амарзаяа, Л.Энх-Амгалан нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг дөнгөж сая өргөн барилаа. Албан бичгээ өргөн барьсны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Би Монголын ард түмнээс уучлалт гуйж байна. Монгол төрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй нэр бүхий 27 гишүүн ард түмнээс уучлалт хүсэж байгаа юм. Бидэнд Монгол Улсын төлөө том эрх ашиг байгаа учраас Засгийн газрыг огцруулах санал гаргахад хүрлээ” гэсэн. Одоо энэ асуудлыг МАН-ын бүлэг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, байнгын хороод  болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм.