ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтан өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгч ажлаа хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан болон ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор нар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. “Улаанбаатар цахилгаан түгээх станц" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, "Баяр плант ХААБ" ХХК, Капиталфактори", "Эм Эм Жи капитал" зэрэг аж ахуйн нэгжээрээ дамжуулж 3.3 тэрбум төгрөгийн зээл, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн "Дархан мах" компаниараа дамжуулж 450 сая төгрөгийн зээл, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа "Их Улс" компаниараа дамжуулж, 680 сая төгрөгийн зээл авсан асуудалд холбогдоод байгаа юм.
