УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах бичгээ өргөн барихаар болжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ "ЖДҮХС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож чаддаггүй Засгийн газрыг огцруулна" хэмээн мэдэгдэж гарын үсэг цуглуулж эхэлсэн юм. Тэгвэл гишүүний албан бланк дээр хамгийн сүүлд авсан мэдээллээр 27 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. Түүнчлэн зарим эх сурвалж Д.Хаянхярваа гишүүнийг өнөөдөртөө бөгтөөн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барина гэж байна.
