УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцоруулах гарын үсэг цуглуулна гэдгээ хэлсэн. Энэ тухайгаа тэрбээр энэ сарын 12-нд мэдэгдсэн бөгөөд ингэхдээ “ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон Засгийн Газрын бүх гишүүд, сайд нарт хариуцлага тооцох, УИХ-ын гишүүдийг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх, уг зээлтэй холбогдсон намын нөхдөд мөн давхар хариуцлага тооцож, огцруулах гэх мэт шаардлагатай байв.
Тэгвэл Засгийн Газрыг огцруулах саналын бичигт У.Хүрэлсүхийн удирдаж буй танхимын сайд нар ч мөн гарын үсэг зурч эхэлсэн бөгөөд одоогоор УИХ-ын 30 орчим гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна.
