Т.Дандарын нэрэмжит анхдугаар химийн олимпиад зохион байгуулагдана

Монгол Улсын гавьяат багш Т.Дандарын нэрэмжит химийн анхдугаар олимпиад ирэх сарын 1-нд нийслэлийн 33-р сургууль дээр зохион байгуулагдах гэж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байнуулагдах энэхүү олимпиад нь 9, 10, 11, 12-р анги болон багш нарын дунд зохион байгуулагдах юм.

Сурагчдын химийн шинжлэх ухааны сэтгэлгээг хөгжүүлэх, химийн сургалтыг идэвхжүүлэн өргөжүүлэх, мэргэжлийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд зорилготой энэхүү олимпиадад өргөнөөр оролцохыг уриалж байна.