МАН-ын УЗ бүлгийн даргад Д.Тогтохсүрэнг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаар огцруулсан билээ.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралджээ. Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн, дэмжсэн байна. Тэрбээр хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн ажээ. Гэхдээ энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэн, эцэслэх ёстой. Иймээс УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан маргааш чуулганы нэгдсэн хуралдаан болохын өмнө зарлагдаж, эл асуудлыг хэлэлцэхээр болжээ.