МАН-ын Удирдах Зөвлөлөөс Улаанбаатар хотын дарга С.Батболдыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж, НИТХ-д энэ тухай саналыг хүргүүлсэн. Тэгвэл эл асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар "Нийслэлийн ИТХ-ын хуралдаан одоо болж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр үдээс хойш НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын товыг тогтоох аж. Ингэснээр Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ юм байна. Харин энэ тухай НИТХ-ын дарга С.Амарсайхан "Монгол Улсын Ерөнхий сайдаас хотын даргын асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой албан санал ирсэн. Энэ хүрээнд бид НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ. Хуулийн хугацаагаар 15 хоногийн дотор хэлэлцэж бид зохих шийдвэрийг гаргана. Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн биелэлтийг бид жил бүр баталж, хэлэлцдэг. Үндсэн чиглэлийн явцын дүгнэлтийг бид өнгөрсөн сард 80 хувьтай байна гэж дүгнэсэн" гэсэн юм.
