УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулахын тулд гарын үсэг цуглуулж эхэлсэн тухайгаа мэдэгдсэн. Ингэх болсон шалтгаанаа "Засгийн газар ЖДҮХС-гаас зээл авсан сайд, гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа учир огцрох ёстой" хэмээн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Мөн өчигдөр л гэхэд 29 гишүүн Засгийн газрыг огцоруулах гарын үзсэн зурсан гэсэн бол УИХ дахь АН-ын гишүүд ч мөн дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнөөдөр өөрийн твиттер гарын үсэг хэрхэн цугларсан талаар асуултад "хангалттай" гэсэн хариултыг өгчээ.
