МАН-ын бүлэг Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилохыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хурлаар бүлгийн гишүүдийн олонх нь ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг дэмжижээ. Хурал үргэлжилж буй бөгөөд яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Д.Хаянхярвааг чөлөөлөх эсэхийг хэлэлцэж байгаа юм. Өнөөдөр хуралдаж буй бүлгийн хурлаар Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцохыг намын дарга У.Хүрэлсүх  танилцуулах юм.

.