МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдөр хуралдаж, Д.Хаянхярвааг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах саналыг дэмжсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг намын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулах ажээ. Харин С.Батболдыг Нийслэлийн засаг даргаас огцруулах эсэх асуудлыг НИТХ-аар 15 хоногийн дотор хэлэлцэх учиртай аж.
