МАН-ын УЗ-ийн хурлаар Д.Хаянхярваа, С.Батболд хоёрыг огцоруулахыг дэмжижээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан ширүүхэн уур амьсгал дунд өрнөжээ. Учир нь энэ хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын дарга М.Энхболд нарыг огцруулах МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн юм. Улмаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлаар нууц санал хураалт явуулахад 16 гишүүн дэмжиж, 12 гишүүн татгалзжээ. Харин УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүлэгтээ танилцуулахаар болсон аж. Түүнчлэн сүүлийн үед олны шүүмжлэлд хамгийн их өртөөд буй хотын дарга С.Батболдыг огцруулах асуудал дээр санал хураалт явуулжээ. Санал хураахад эхний удаад тоо тэнцсэн тул дахин санал хураалт явуулжээ. Ингэснээр МАН-ын 15 гишүүн намын даргынхаа саналыг дэмжсэн гэсэн мэдээлэл байна. Гэхдээ хотын дарга С.Батболдыг огцруулах тухай асуудлыг НИТХ-аар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх бөгөөд Ерөнхий сайд эл асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайханд албан бичиг илгээгээд байгаа юм.