“Ард Түмний Олонхийн Засаглал Нам”/АТОЗН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцжээ. УДШ уг хүсэлтийг хэлэцээд хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн учраас улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Дашрамд мэдээлэхэд хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргах боломжтой ажээ.
