МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаар байна. Үдээс хойш хуралдсан Удирдах зөвлөлийн хурын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа болон хотын дарга С.Батболд нарыг хариуцлага хүлээж ажлаа өг. Гэм буруутай нь хуулийн байгууллагад оч хэмээсэн. Тэгвэл тус намын зарим гишүүн У.Хүрэлсүхийг ч мөн адил хариуцлага хүлээх ёстой хэмээж байгаа аж.
Учир нь түүнийг ЖДҮДС-гийн хөрөнгийг дур мэдэн хууль бусаар зарцуулахад нөлөө үзүүлсэн хэмээн үзэж байгаа аж. Ингэхдээ түүний фракцид багтдаг хүмүүс зээл авсан нь үүнийг бататгаж байна хэмээсэн. Түүнчлэн зарим эх сурвалжууд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Б.Жавхантай төрөл. Ерөнхий сайд ажлаа авсан даруйдаа Б.Жавхлангийн найз өдгөө хуулийн байгууллагад саатуулагдаад буй С.Төгсбилэгийг ажилд авсан. Мөн ЖДҮДС-гийн нарийн бичгээр нь өөрийн хамаатны хүнийг томилсон. Гэтэл тэрбээр ЖДҮДС-гаас мөн л их хэмжээний зээл авсан. Тодруулбал, 2-3 эрбумын зээл авсан хэмээн мэдээлж байна.
Юутай ч ЖДҮДС-гийн зээлтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас одоогоор зургаан хүнийг баривчилаад байгаа. Тэдний дунд Ерөнхий сайдын ойрын шадар гэгдэх дээрх хоёр хүн багтаад байгаа юм. Мөн Прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-д гаргасан ч хүлээж аваагүй. Энэ тухай олон нийт "Хэрэв түүнийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлбэл олон хүнийг хөлдөө чирнэ гэснээс хагаалж үлдлээ" гэцгээж байгаа. Харин МАН-ын зарим гишүүн "Бид ЖДҮДС-гийн асуудалд нэр холбогдсон бүх хүний асуудлыг оруулж ир гэсэн ч Ерөнхий сайд дарамталсан. Энэ асуудлаар эсрэг байр суурьтай байгаа хүнийг намаас хөөнө. Мөн 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн" гэцгээж байгаа юм. Дашрамд сануулахад Б.Батзориг гишүүнтэй холбоотой асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан “ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал нь бусад хүмүүсийнхээ хамтаар цагдан хоригдчихсон байхад шийдвэр гаргасан хүн нь энд сууж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр” хэмээн мэдэгдээд байгаа юм.
