МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хаалттай хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд хотын фракцынхныг хариуцлага хүлээхийг шаарджээ. Тодруулбал, УИХ-ын дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, нийслэлийн Засаг дарга нарыг ажлаа өгөөрэй гэсэн тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Харин хотын фракцынхан ЖДҮДС-гаас зээл авсан, нэр холбогдсон гишүүддээ эхлээд хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсан аж. 

Дашрамд мэдээлэхэд, МАН-ын Удирдах зөвлөл 33 гишүүнтэй бөгөөд намын дарга нь багтдаггүй юм байна. Харин шаардлагатай үед оролцох эрхтэй байдаг ажээ.