ЕБС-ийн сурагчид сүнсний баяр тэмдэглэхгүй

БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдол цөөнгүй иржээ. Иймээс БСШУЯ-наас албан тоот гаргаж Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад хүргүүлжээ. Ингэхдээ энэ баяр нь Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Иймд төрийн болон хувийн өмчийн сургуулиуд сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг өгч байна гэжээ.