Монголчуудын бүтээсэн цахилгаан машины хөдөлгүүр олон улсад шилдгээр шалгарлаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо жил бүр "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" олон улсын үзэсгэлэн болдог.

Тэгвэл энэ жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон бөгөөд цахилгааны машины хөдөлгүүрийн төрөлд шилдгээр шалгарчээ. Тодруулбал, "Билиг" дээд сургуулийг үүсгэн байгуулагч Д.Дорлигжавын удирдсан баг уг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу аянган мотор" нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэлсэн байна. Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ энэхүү төрөлд шалгарч тэргүүн байр эзэлжээ.