МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, хэнийг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэх талаар хэлэлцжээ. Улмаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна.
Удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тэрбээр физикч-инженер мэргэжилтэй.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
