Чөлөөт бөхийн ДАШТ-нд явах тамирчдын нэрс тодорчээ

 Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Тэгвэл ДАШТ-д оролцох эмэгтэй багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн зарласан байна. Үүнд:

  • 50 кг Э.Нарангэрэл (Хангарьд)
  • 53 кг Э.Сумъяа (Хилчин)
  • 55 кг Э.Даваачимэг (Хилчин)
  • 57 кг А.Батцэцэг (Хасу-Мегастарс)
  • 59 кг Б.Шоовдор (Хасу-Мегастарс)
  • 62 кг Э.Гантуяа (Хилчин)
  • 68 кг С.Батцэцэг (Хилчин)
  • 72 кг О.Насанбурмаа (Женко)
  • 76 кг Г.Наранчимэг (Хилчин)

Түүнчлэн Унгарт болох ДАШТ-д оролцох эрхээ аваад байсан МУГТ П.Орхон сэргээш хэрэглэсэн үндэслэлээр энэ удаагийн ДАШТ-ийг өнжихоор болсон. Тэгвэл түүний оронд ОУХМ Э.Гантуяа оролцохоор болжээ. Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Унгарыг зорихоор болсон. Гэхдээ тэрбээр жин өгсөн 68 кг-ын жинд барилдахаар болжээ. Харин энэ жинд барилдахаар сонгон шалгаруулалтын тэмцээнээс эрхээ аваад байсан Ш.Түмэнцэцэг бэртлийн улмаас гэртээ үлдэхээр болсон аж. 

Монголын баг тамирчид энэ сарын 16-ны өдөр Унгарыг зорих юм.