
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хуулийнхан саатуулсан тухай мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэрэв энэ мэдээлэл баттай бол түүний араас Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг баривчлах уу гэсэн асуулт гарч ирнэ.
Учир нь дээрх эрхмүүд хамтран Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүд баталгаа болгон өгснөөс болж Монгол Улсын Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхийн өмнө буруутан болчихоод байгаа юм. Тодруулбал, Ч.Ганзориг, Д.Сугар нар “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн. Энэ гэрээг нь Ш.Батхүү Өмнөд Африкийн “Стандарт” банкинд өгч 109 сая ам.доллар зээлсэн. Энэ үйл явдал 2009 онд болсон. Харин өнөөдөр “Стандарт” банк манай Засгийн газраас 109 сая ам.доллар нэхэмжилж, Арбитрт хандан улмаар гурван удаагийн шүүх хуралд ялсан. Үүнээс болж манай тал тус банкинд нийт 99 сая ам.доллар төлөхөөс гадна зээлийн хүүнд сард 900 мянган доллар дахин өгөхөөр болсон. Мөн энэ ам.долларын хэмээг төгрөгөөр тооцвол сард 2.2 тэрбум, хоногт 75 сая төгрөг давж байгаа бөгөөд өнөөдөр валютын ханш төгрөгийн эсрэг чангарч 2500 төгрөг давснаар манай улс бүр ч их алдагдалд орох нь тодорхой болж байна.
Мөн үүнээс гадна өөр нэг нотцой мэдээлэл гэвэл “Стандарт" банкнаас дахин Арбитрт хандаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгийг хураан, битүүмжлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх энэ хүсэлтийг нь хүлээн авч битүүмжлэх шийдвэр гаргасан. Тодруулж хэлбэл, Арбитын шүүхийн эцсийн шийдвэр гарж Эрдэнэт үйлдвэрээр Стандарт банканд тѳлѳх ѳр тѳлбѳрийг барагдуулхын тулд тус үйлдвэрийн эд хѳрѳнгийг царцаах, битүүмжлэн хураах, эрх бүхий албан тушаалтнуудын Англи, Шенгень, Азийн зарим оронд зорчихыг нь хязгаарлах болсон тухай мэдээлэл. Ингэснээр тус үйлдвэртэй холбоотой манай дарга нар гадаад улсыг зорьвол шууд саатуулагдана гэсэн үг.
Уг нь энэ асуудал сөхөгдөхтэй зэрэгцээд эрх баригчид тайлбар хийдэг. Энэ жаяг дагуу хэдхэн хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга У.Бямбасүрэн тайлбар өгсөн. Тэрбээр “Энэ асуудлаар үйлдвэрийн удирдлагууд албан ёсны мэдээлэл хийнэ. Гэхдээ би нэг зүйл мэдэгдье. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл огт байхгүй” гэж байлаа. Гэвч бодит байдал дээр асуудал өөрөөр яригдаж бөгөөд одоо яг одоо эл асуудал дээр Монгол Улсын Засгийн газар ямар байр суурь илэрхийлэх вэ гэдэг нь анхаарал татаж байна.
Эцэст нь, Монголын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр энэ оны эхний долоон сарын байдлаар урд өмнө байгаагүй буюу нэг их няад төгрөг давсан ашигтай ажилласан юм билээ. Гэвч одоо тус үйлдвэрийн 49 хувь нь Худалдаа хөгжлийн банкны гэсэн бүлэглэлд харин Монголын Засгийн газрын мэдэлд байдаг 51 хувь нь Ч.Ганзориг, Д.Сугар нараас болж Лондонгийн арбитрын шүүхийн мэдэлд бүрэн шилжээд байна.
|
|
|
