М.Уранцэцэг шилдэг наймд шалгарлаа

"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий 48 кг-ын жинд зодоглож байгаа Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг гуравдугаар тойрогтоо Кубын Мелисса Хуртадо-Мунезтэй хүч үзэж, хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа. Тэрбээр Португалын Катарина Костатай хэсгийн аваргын төлөө хүч үзнэ.

Мөн энэ жингийн шилдгүүдийн нэг Казахстаны гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг шилдэг наймд шалгарсан. Харамсалтай нь, тэрбээр хэсгийн аваргын төлөө Украины залуу од Дария Билодидтэй барилдан ялагдал хүлээжээ. Улмаар Г.Отгонцэцэг дагах барилдаанд Словений Маруса Стангартай барилдах бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө хүч үзэх эрхтэй болно.