Ц.Цогзолмаа яамныхаа найман газар хэлтсийн даргыг хууль зөрчин томилжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн дүнг Төрийн албаны зөвлөл хуралдаанаар хэлэлцэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар 4 зүйл 11 заалт бүхий тогтоол гаргажээ.

Тус тогтоолоор хууль тогтоомж зөрчин томилогдсон тус яамны найман газар, хэлтсийн дарга, 15 мэргэжилтний ажлын байрыг нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтаар нөхөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах хугацаатай үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханд даалгасан байна.

Мөн салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын 30 байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтгүй томилсон шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвлөмж болгожээ.