Маргаашнаас эхлэн баруун аймгийн уулархаг нутгаар цас орно

Өнөөдөр ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаарах боловч маргааш, нөгөөдрөөс эхлэн сэрүүсэх нь. Тодруулбал, маргааш буюу 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орох ажээ.

УЦУОШГ-ын анхааруулснаар салхи 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус дулаан байх аж.