Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг их наяд 725 тэрбумын ашигтай ажиллажээ. Тодруулбал, 2016 оны хоёрдугаар улиралд 2 их наяд 85 тэрбумын борлуулалтын орлоготой байсан төрийн өмчит компаниуд энэ оны эхний хоёрдугаар улиралд 4 их наяд 215 тэрбумын орлого олж улмаар дээрх мөнгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн энэ нь 2016 онд улсын төсөвт төвлөрүүлж байсан мөнгөнөөс даруй 75 хувиар нэмсэн гэх сайн мэдээ юм.
Үүнээс гадна өөр нэг сайн мэдээ бий нь төрийн өмчит компаниудын үрлэгэн зардал буурсан үзүүлэлт. Тодруулбал, 2016 онд хоёр их наяд 85 тэрбумын орлого төвлөрүүлсэн төрийн өмчит компаниуд хоёр их наяд 137 тэрбумын буюу орлогоосоо давсан зардалтай байсан аж. Тэгвэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хийсэн зөв менежментийн хүрээнд орлого нэмэгдэж, үрлэгэн зардал буурсан аж. Түүнчлэн төрийн өмчит компаниудын өр буурсан гэх бас нэг таатай мэдээллийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрындарга Ц.Ням-Осор хэлсэн. Тэрбээр “2016 онд төрийн өмчит компаниудын өр 10,19 их наядад хүрсэн байсан. Харин одоо өрийн хэмжээ буурч 3,5 их наядын өртэй болсон” гэсэн юм.
Дашрамд мэдээлэхэд , дээрх тоо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 85 хуулийн этгээдийг хамарсан дүн юм.
