Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дарханы замыг 2019 оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал, дөрвөн эгнээтэй болгож барихаар шийдвэрлэлээ. Ингэхдээ таван гүйцэтгэгчээр таван хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргалаа.
20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж долоо удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж эргэхгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэрээр барихаар Засгийн газар шийдвэрлэжээ.
Улаанбаатар-Дарханы чиглэлд оргил үедээ 12300 авто машин зорчдог юм байна.
