Засгийн газрын хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ухаалаг гар утас ашиглахыг аравдугаар сарын 1-нээс хязгаарлах шийдвэр гаргалаа. Ингэхдээ зөвхөн хичээлийн цагаар ухаалаг утас ашиглахгүй бөгөөд хичээлийн бус цагаар нээлттэй байх юм. Сүүлийн үед фэйсбүүк, гар утасны хэрэглээ маш өндөр болж, хүүхдийн сурах арга барил болон цахим халдлага, донтолтыг хязгаарлаж сурлагын түвшинд нөлөөлдөг нь тогтоогдсон.
Энэ асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар санаачилж, Засгийн газрын хуралдаанаар ирэх сарын 1-ээс сургууль, цэцэрлэгийн орчинд гар утас хэрэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хамаарахгүй юм байна. Учир нь сургалттай холбоотой тусгай шаардлага гардаг юм байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын хувьд гар утсанд хязгаарлалт хийхгүй бөгөөд яаралтай үед эцэг эхчүүд багш нартай нь сургалтын үеэр холбогдож болно. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 11.00 цагт мэдээлэл хийх юм байна.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
