Багш нар ажил хаяхгүй

Засгийн газраас бага цалинтай төрийн албан хаагчид тэр дундаа багш, эмч нарын цалинг нэмсэн. Гэвч МҮЭХ болон Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон энэ нэмэгдэл нь багш нарыг аргацаасан төдий. Иймд бүх багш есдүгээр сарын 3-наас эхлэн ажил хаяна хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ТНБД Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар өнөөдөр багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр багш нарын үйлдвэрчний байгууллагаас дөрвөн шаардлага тавьж байсан бөгөөд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж,  ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэм, эцэст нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь болгон нэм гэсэн шаардлагыг тавиад байсан. Тэгвэл энэ асуудлаар салбарын сайд тодорхой хариултыг өгсөн бөгөөд зөвшилцөл амжилттай болж, ирэх сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулах, зөвшилцлөө үргэлжлүүлэн, асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болжээ.