Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцэд өгчээ. Тодруулбал, иргэн Н.Ширчин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан нь Үндсэн хуулийн гуравдугаар бүлэг, 47 дугаар зүйлийн 1, 56-р зүйлийн 1-нд заасныг зөрчсөн гэж үзэж, Цэцэд хандсан байна.

Иргэн Н.Ширчиний тайлбарласнаар "Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүх болон прокурорын байгууллагын аливаа шийдвэр хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашиг, хүсэл сонирхолд нийцэх албагүй. 60 тэрбумын хэргийг прокурорын байгууллагаас хянаж, хэрэгсэхгүй болгосон байхад заавал гэм буруутай гэсэн хувийн үзэл бодлоо бусдад тулган, нийтийн сонсголоор далимдуулан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа үйлдэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна" гэжээ.