Нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх сарын 21-нд товлолоо

МАН-ын Удирдах зөвлөлөөс 2018 оны 3,4 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэлийн намын хороодын хурлыг хуралдуулах тогтоол гаргасан. Тэр дагуу Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоолоо. Ингэхдээ Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулж, 369 төлөөлөгч оролцуулахаар санал нэгдсэн байна.

Мөн хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулж, хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. Нийслэлийн МАН-ын хорооны  34 дүгээр бага хурлаар   тус намын  хорооны  болон хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал буюу МАН-ын даргын асуудал хэлэлцэх юм.