БСШУС-ын ТНБД-аар Б.Баярсайханыг эгүүлэн томиллоо

Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яам жил гаруйн хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчтэй  байсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тус албан тушаалд өмнө нь ажиллаж байсан Б.Баярсайханыг эргүүлэн томиллоо. Тодруулбал, өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Баярсайханыг тус яамны ТНБД-аар эгүүлэн томиллоо.

Дашрамд мэдээлэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсаны дараа Б.Баярсайхан нь Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэвч түүнийг хууль зөрчин чөлөөлсөн гэсэн үндэслэлээр шүүхэд хандаад байсан юм.